"Цагдаагийн байгууллагаас 2019-2020 оны хугацаанд "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг таван хэрэгт холбогдуулан шалгаж байна. Иргэн "Х"-гээс Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэх гомдол ирсэн. Гомдлын дагуу цагдаагийн байгууллага баривчлах бүрэн эрхтэй учраас түүнийг баривчилсан. Г.Загдаад холбодох хэргийг хуулийн дагуу шалгасны дараа үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх юм. Нийслэлийн харьяа халамж үйлчилгээний хэлтсүүдээс "Зөв амьдрах ухаан" ТББ-д 2003 оноос эхлэн 695 сая төгрөг өгсөн гэх мэдээлэл бий. ТББ- Эл асуудлыг баримтжуулж, нотлох баримтуудыг цуглуулж байна. Асруулагчийнхаа эрхийг зөрчсөн бол тус байгууллагын гэрчилгээг хүчингүй болгодог" хэмээн ЦЕГ -ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат мэдээллээ.