Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост багийн засаг дарга Н.Галаахүү:
Манай багийн нутаг дэвсгэр Тост Тосон бумбын нуруу гэж яригдаад байгаа энэ газар нутаг маань Гурван тэс сумаасаа баруун тийш Говь-Алтай аймаг, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр хүртэл үргэлжилсэн 70-80 км урт тогтоцтой сайхан өлгий нутаг. Энэ газар нутагт маань байгалийн үзэсгэлэнт газар, эмийн төрөл бүрийн ургамал, ан гөрөөс бүгд манай нутагт асар арвин их байдаг.
“Өсөх Зоос” компани нь дүйцүүлэн хамгаалах ажлынхаа хүрээнд манай багийн нутаг дэвсгэрт зэрлэг ан амьтдад зориулсан худаг хоёрыг гаргаж, мөн малчдын оторын бэлчээрт зориулсан худгуудыг гаргаж бид бүгдэд гүн туслалцаа үзүүлсэн.
Зэрлэг амьтдад зориулсан худаг цагаар ажилладаг. Өглөө 5-6 цагийн хооронд, орой 8-9 цагийн хооронд тогтмол усаа шахдаг. Усан сав бүхий усан сангийн далан байгууламжтай. Тэнд нөөцлөгдсөн уснаас нь энэ бүс нутгийн ан амьтад ирж идээшилдэг. Энэ худгийг манай багийн сумын сайн малчин, мундаг ажил төрөлтэй хүнд хариуцуулж өгсөн. Хойшид нь үүнийгээ бүгдээрээ нийлээд хайрлан хамгаалаад ашиглаад явна гэсэн зорилготой ашиглаад байж байна.
“Өсөх Зоос” ХХК-ийн зөвлөх Ч.Ундрам:
Нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу бид нарны панелаар ажилладаг зэрлэг амьтдын худаг гаргаж өгсөн. Энэ нь өөрөө автомат тохиргоотой, хүн ирэх ямар ч шаардлагагүйгээр ус нь гардаг. Үүнээс гадна бид эрдэмтдийн тусламжтайгаар Тост Тосон бумбын шувуудын нарийн судалгаа гаргаж ном хийсэн. Мөн энэ хавиар ургадаг ховор ургамлын судалгаа ч мөн хийсэн.