Ноцтой зам тээврийн ослын улмаас амиа алдсан гурван иргэний нэг нь бага насны нэг хүүхэд байжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 31-ны шөнийн 23:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын нэгдүгээр багийн нутаг "Хүзүүвч” гэх газарт шороон замд Toyota Prado маркийн Н жолоочтой автомашин онхолдож, гурван настай эрэгтэй Д амь насаа алджээ. Мөн өдрийн 20:05 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутагт шороон замд Toyota Mark-2 маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч 22 настай, эрэгтэй Ш-ийн амь насыг хохироосон хэргүүдийг цагдаагийн байгууллагаас тус тус шалгаж байна.
Энэ долоо хоногт Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 697 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 486 нь зам тээврийн ослын ослын шинжтэй дуудлага байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногтой харьцуулахад нийт дуудлага мэдээлэл гурав, ослын улмаас бэртэж гэмтсэн хүн 8.3, авто ослоор хүний амь нас хохирсон хэрэг 75 хувиар тус тус өсчээ.