ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Х.Бат-Ялалт өнгөрсөн сарын 31-нд өлсгөлөн зарлаад дөрөвдүгээр сарын 3-ны өдөр зогсоожээ. Харин өнөөдөр нэр бүхий төрийн бус байгууллага иргэний нийгмийн төлөөлөл түүний "биеийн байдал тааруу байгаа, өнөөдрийн хүртэл өлсгөлөн зарлаж байгаа, түүнийг хоригдож байх хугацаанд нь эрүүдэн шүүж байна, хууль хүчний байгууллагууд эрхийг ноцтой зөрчиж байна, байцаалт авахдаа өмгөөлөгчийг нь оруулаагүй" гэх зэрэг мэдээллийг хийсэн билээ.
“Иргэдийн шударга шүүх” Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гишүүн асан, АН-аас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм.
Энэ талаар ШШГЕГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.