Mongolian high school public speaker`s championship-2 буюу Монголын ахлах ангийн сурагчдын цахим илтгэлийн тэмцээн зохион байгуулна. Энэхүү тэмцээн нь сурагчдын өөрийгөө илэрхийлэх чадвар, ардчилсан нийгэмд мэдээлэлд шүүлтүүртэй хандах, хөл хорионы хугацаанд чөлөөт цагаа зөв, идэвхтэй өнгөрүүлэх үндсэн зорилготой зохион байгуулж байна.
Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнийг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Анхдугаар Үндэсний аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээн 2019 онд зохион байгуулагдаж 976 сурагч, 42 шүүгч, 57 зохион байгуулагч нар оролцож байсан юм.
Тэмцээнд хэрхэн бүртгүүлж оролцох боломжтой вэ?
Та хэрвээ энэхүү тэмцээнд оролцохыг хүсвэл дараах сэдвүүдийн хүрээнд өөрийн илтгэлийг 3 минутанд багтаан видео хэлбэрээр бэлтгэх.
– COVID- 19 вирусээс урьдчилан сэргийлэхэд сурагч бидний оролцоо,
– Дархлаагаа дэмжиж даам байцгаая,
– Би амьдралд хайртай,
– Дэлхий дахинд цохилох Монгол зүрх бүхний төлөө гэсэн сэдвүүдээр видео илтгэлийг бэлтгэх.
Бүртгэлийг 2020 оны дөрөвдүгээр сарын 10-аас 20-ны хооронд өөрийн боловсруулсан видео илтгэлийг “TEAM BULGANDARI” Facebook group-д нийтэлнэ. ЖИЧ: (Аймаг/нийслэл, сум/дүүрэг, сургууль, анги, эцэг/эх-ийн нэр, өөрийн нэр, утасны дугаарыг өөрийн видеоны тайлбар хэсэгт бичнэ.) Нийтэлсэн видеоныхоо линкийг хуулан авч zaluuhun.mn сайтад бүртгүүлж, үүний дараа тус сайтын эвент цэст байрлах "Mongolian high school public speaker`s championship-2" хэсэгт нэвтрэн орж зааврын дагуу бүртгүүлэх боломжтой.
Энэхүү тэмцээний хоёрдугаар шатанд нийт 20 хүүхэд шалгарах бөгөөд шилдэг 20-н илтгэгчийг шүүгчдийн зүгээс оногдсон сэдвийн хүрээнд илтгэлээ өгөх болно.
Тэмцээний шагналын сан:
Тэргүүн байр /1/: Цом, Өргөмжлөл, Алтан медаль, Мөнгөн шагнал, Отгонтэнгэр Их Сургуульд 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, дурсгалын зүйлс
Дэд байр /1/: Өргөмжлөл, Мөнгөн медаль, Мөнгөн шагнал, Отгонтэнгэр Их Сургуульд 50 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг дурсгалын зүйлс
Гутгаар байр /18/: Өргөмжлөл, Отгонтэнгэр Их Сургуульд 30 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, Дурсгалын зүйлс
Тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: 80991188, 88951857, 90442214 дугаарт бүртгүүлээрэй.