Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр ЭМЯ-наас коронавирусын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийсэн. Хоёр хоногийн буюу өмнө дөрөвдүгээр сарын 8-нд "CoVID-19" халдварын батлагдсан 16 дахь тохиолдол манай улсад бүртгэгдсэн билээ. Түүнийг өчигдөр ХӨСҮТ-д авчирсан ба нэгдүгээр зэргийн хавьтал болох 15 хүнийг цуг шилжүүлсэн юм. Харин нэгдүгээр зэргийн хавьтал болох 15 хүний шинжилгээ, дөрөвдүгээр сарын 8-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 83 хүн, тандалт, ажиглалтаар хийсэн
30 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлалтад байгаа аж.