Өнөөдөр "Зөв амьдрах ухаан" ТББ-д амьдардаг байсан иргэд Г.Загдаагийн талаар хэвлэлийн хурал хийлээ. Д.Халиун "Би "Зөв амьдрах ухаан" ТББ-д хоёр жил гаруй хугацаанд амьдарсан. Би яагаад хүүхдээ авах гээд байгаа вэ гэхээр тэнд байгаа хүмүүсийг маш ихээр доромжилж, зоддог. Байнга оролдож, намайг хүчиндэж байсан. Эхэлж Г.Загдаа ах хүчиндээд дараа нь хоёр нийгмийн ажилтан нь хүчиндсэн. Намайг хэрвээ энэ талаар хүмүүст хэлбэл хүүхдийг чинь яаж ч чадна гэж сүрдүүлсэн. Танай хүүхэд энд байгаа шүү гэж сүрдүүлдэг. Хамгийн анх намайг эмнэлэгт хүчиндсэн, дараа нь зоорийн давхарт, тэгээд гурван хоног дараалж хүчиндэж, доошоо цус гарч байсан. Би тэр хүнээс үнэхээр айж байна. Мөн цэцэрлэгт байдаг хүүхдүүдийг Амараа эгч зоддог. Хэрэв надад болон миний хүүхдэд ямар нэг зүйл тохиолдвол үүнийг Г.Загдаа ах л хийсэн байж таарна. Хэрэв миний ярьсан зүйл худал байвал би хуулийн хариуцлагаа хүлээнэ" гэлээ.