Шинэ төрлийн коронавирусын халдвар авсан хүний тоо 1 517 614-д хүрлээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс эхлэн гадаадын улс оронд бүртгэгдсэн CoVID-19 халдвар дэлхийн 200 гаруй улс оронд илэрсэн юм. АНУ халдварын шинэ голомт болж, хоногт л гэхэд 30 000 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдож байна. Мөн нас баралтын тоо хоёр хоног дараалан 1900 давлаа. Эндэгсдийн тоогоор Итали хамгийн их байгаа бөгөөд АНУ, Испани, Франц улсад нас барсан хүний тоо 15 мянга хүрэхэд ойрхон байна. Итали улсад амиа алдаж буй хүмүүсийн тоо өндөр хэвээр байгаа ч халдварын тохиолдол сүүлийн таван хоног буурсан юм. Харин АНУ-д бүртгэгдэж буй халдварын тоо гуравдугаар сарын 29-нөөс эхлэн 25 000-аас буураагүй, тогтмол 30 000 орчим тохиолдол бүртгэгдэж байгаа юм.