Шинэ төрлийн коронавирусын голомт байсан БНХАУ-ын Үхань хот өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн энгийн байдалд шилжсэн байна. 11 сая хүн амтай, нягтаршил ихтэй энэ хотод CoVID-19 халдварын анхны тохиолдол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бүртгэгдэж улмаар өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд хатуу хөл хорио тогтоосон билээ.
Лхагва гарагаас эхлэн Үхань хотод буй оршин суугч, жуулчид нар эрүүл байвал Хубэй мужаас гарах боломжтой боллоо. Мөн өнөөдрөөс эхлэн явж буй хурдны галт тэрэгний тасалбар 55 000 ширхэг борлогджээ.
Хөл хорио цуцлагдсан талаар Үхань хотын Хяналт судлалын төвөөс мэдээлэхдээ “Эдийн засгийн нөхцөл байдал, олныг хамарсан арга хэмжээ гээд бүгдийг шинээр эхлэх цаг ирлээ.Үхань хотыг ямар ч вирусгүй болохоор хөл хориог цуцалсан биш харин халдварт өвчний тархалтыг хяналтдаа авсан болохоор тэр юм” гэлээ