Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Их Британи улсын Ерөнхий сайд Борис Жонсонд илэрч буй шинж тэмдэг хүндэрч, манай цагаар өчигдөр эмнэлэгт хэвтсэн билээ. Түүний биеийн байдал тааруу, өвчний зовуурь их байгаа тул хүчилтөрөгчийн аппаратыг өнгөрсөн шөнөөс эхлэн зүүжээ.
Борис Жонсон-ий туслах түүний биеийн байдлын талаар мэдээлэхдээ “Лондонд байх “St Thomas” эмнэлэгт тэрээр эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал эмч нарын бүрэн хяналтад байгаа. Энэ хүнд хэцүү цаг үед түүний гэр бүлтэй хамт байгаа ажлын газрынхан , Их Британий ард иргэдэд талархаж байна” гэдгээ илэрхийлжээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Түүнийг хурдан эдгээсэй хэмээн залбирч байна. Тэрээр миний болон манай үндэстний сайн найз юм” гэжээ.