Коронавирусийн дэгдэлт Дэлхийн 209 оронд тархаж, 69.509 мянган хүн амиа алдаж, 1.276.117 хүн өвчлөөд байна. Тиймээс сая сая хүн гэртээ өөрсдийгөө тусгаарлаж, хөл хорионд ороод байгаа юм.
Коронавирусын дэгдэлттэй байгаа энэ үед бэлгийн харилцаанд орж болох уу? сэдвээр The Guardian мэргэжилтнүүдээс дараах зүйлсийг тодруулжээ.
Доктор Жессика Жастман: Коронавирус бэлгийн замаар дамжих шинж тэмдгийг бид одоогоор олж нээгээгүй байна. Уг вирус ихэвчлэн амьсгалын зам, агаар дуслаар дамжиж байна.
Доктор Карлос Родригес-Диаз: Covid-19 нь үтрээ болон шулуун гэдсээр дамждаг гэсэн нотолгоо одоогоор алга. Гэсэн хэдий ч бэлгийн харилцааны үед хүмүүс үнсэлцдэг. Уг вирус шүлсээр дамждаг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс вирус үнсэлтээр дамжиж болно.
Доктор Жулиа Маркус: Хэрэв та байнгын бэлгийн хамтрагчтай бол, та хоёр covid-19-ийн ямар ч шинж тэмдэггүй бол секс хийх хэрэгтэй. Энэ стресстэй үед зугаацах, сэтгэлийн айдас түгшүүрийг арилгах маш сайн арга юм.
Коронавирусийн үед бэлгийн шинэ хамтрагчтай болж болох уу?
Маркус: Одоогийн зөвлөмж бол бид аль болох гэртээ байх хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай хүнсний зүйл авахдаа л дэлгүүр орж байгаа шүү дээ.
Родригес-Диаз: Эрсдэлтэй зүйлс хийхийн оронд секс бичлэг үзэж, секс дуудлага хийж, эротик зохиол уншиж, гар хангалга хийж болох юм. Бидэнд сонголтууд байна шүү дээ.
Секс тоглоомоо хэрхэн цэвэрлэх вэ?
Родригес-Диаз: Саван, ус л хэрэглэ.