Ирэх сарын 1-ээс эхлэн Эрдэнэс Таван Толгой компани хувьцаа эзэмшигч иддээ ногдол ашгаа тараах юм. Үүнтэй холбогдуулан хувьцаа эзэмшигчдээ мэдээллээр хангах зорилгоор долоо хоног бүрийн даваа гарагт мэдээлэл өгч байгаа юм. Өнөөдрийн мэдээллээ пээж хуудсаараа дамжуулан цахимаар өглөө.
Эрдэнэс таван толгой компанийн зүгээс иргэдэд сэрэмжлүүлэг болгож дараах мэдээллийг хийлээ.
1072 хувьцааг сошиал орчинд авна, зарна гэсэн мэдээлэл их явах боллоо. Тухай бүрд нь бид цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Ингэхэд 1072 хувьцааг авна, зарна гэх хуурамч пээж хуудас ажиллуулж, группууд нээсэн байсан. Тэдний зорилго нь хандалтаа өсгөх, группийн гишүүдийн тоог нэмэх байсан нь тогтоогдсон. Иргэнээс иргэний гарт дамждаг хувьцаа гэж байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл. Тиймээс иргэд та бүхэн зөв мэдээллээ албан ёсны газраас нь аваарай гэв.
Уншигч та Эрдэнэс таван толгойн хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 1800-1072 утсаар холбогдоно уу.