УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж, Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэл дүүрэн цагт нээгдэж байна. Титэмт вирусийн тахал Дэлхийн бараг бүх улсад тархаж, нас барагсдын тоо 70 мянга давчхаад байна. Ийм цаг үед бид хавартай золголоо. Иймээс миний бие саяхан нийт иргэддээ хандаж хэлсэн уриалгаа ахин тайлбарлая аа.
Энэ бол ердийн нэг ханиад биш. Урт удаан хугацааны аюулт тахал тул улс орнууд үүнд бэлтгэж байна. Титэмт вирусийн халдварт тархалтаас үүдээд нефтийн үнийн уналт, санхүүгийн зах зээлийн уналтууд дараалж хямрал нүүрлэж байна. Үйлдвэрлэл үйлчилгээ зогсож, ажилгүйдэл хямрал, ядуурал өлсгөлөн ойрхон байгааг эдийн засагчид сануулсаар байна. Тиймээс хүнээ, иргэдээ хамгаалах тал дээр улс орнууд бүхий хүч чадлаа төвлөрүүлж, анхаарч байна. МҮХАҮТ-ийн судалгаанд хамрагдсан ААН-ийн мэдээллээр 10 мянга гаруй хүн ажилгүй болоод байна.
Тиймээс төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах цогц арга хэмжээг яаралтай авахыг уриалж байна.
Саяхан нийт 15 нам 4 эвсэл аудитад хандаж, мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн. Гэвч зарим заалт нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчиж, сонгуулийн мөрийн хөтөлбөрт байж болохгүй зургаан заалтыг илт зөрчсөн байна. Энэ намууд сонгогчдын саналыг ямар ч тооцоо судалгаагүй, ямар ч хамаагүй аргаар татах, ард нийтийг басамжилсан үйлдэл боллоо. Хямрал хаалга тогшиж байхад улс төрийн намууд том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж юм. Хямралыг хэрхэн даван туулах арга замууд бидэнд хэрэгтэй байгаа тул дараах зүйлсийг санал болгож байна.
1. Яаралтай улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танах
2. Иргэдийнхээ орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, өвчний тархалтыг хязгаарлах, эрүүл мэндийн тогтолцоог нураачихгүйн тулд ажиллах.
3. УИХ-ын чуулганыг хойшлуулахаас өөр арга зам алга байна.
4. Сонгууль хойшилбол дарангуйлал тогтох нээ гэсэн сүржин таамаглал дэвшүүлсэн хүмүүсээ. Үндсэн хууль бусад хуульд зааснаар ийм нөхцөл зөвхөн УИХ-д бүх эрх мэдэл, засаглал буй.
5. Хямралын үед бүхнийг үүрэн гарах ААН-дээ дэмжих, хямралын эсрэг тусгай сан байгуулах түүнийг зарцуулах дүрэм журмыг хамтдаа гаргая аа.
6. Засгийн газрын авч буй арга хэмжээнүүд байгаа онохгүй байна гэж шүүмжлүүлж байна.
7. Бизнес эрхлэгчид ашиг олохгүй нь нэгэнт тодорхой болж байгаа тул тэдэнд дарамт болж байгаа НӨОАТ-ыг бууруулах, эсвэл тодорхой хугацаанд царцаах бодитой шийдлүүд гаргах хэрэгтэй болоод байна. Одоо санал болгож байгаа долоон зүйл нь аж ахуйн нэгжүүдэд жигд тэгш бодит бодохгүй, шүүлтүүрт тэнцсэн нь хүртэнэ гэсэн шүүмжлэл гарч байна.
8. Ажлын байраа хадгалахад чиглэсэн бодлогыг тодорхой, ойлгомжтой, гуйвуулахгүй, гажуудуулахгүй гаргах хэрэгтэй байна. Үл ойлголцол үүсэх зүйл ажиглагдаж байна. Аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах, тэгш бус байдал үүсгэхээр харагдаж байна.
9. Боломж бол байгаа. Боломжийг бид болгох ёстой. Энэ бол УИХ-ын хэнтэй ч хуваалцах ёсгүй үүрэг юм.
10. Иргэдийнхээ наад захын хэрэгцээт зүйлээр хангах, таслахгүй байх. Улаан буудай болон эмийн хангамжийн нөөцийг гаргаасай гэж уриалж байна.
11. Бүхний түрүүнд, бүхний эхэнд монгол хүнээ тавьж, улс төрийн хийрхэл сөргөлдөөнөө хойш нь тавьж, ажиллахыг ахин дахин уриалж байна.