АНУ-ын Нью-Йорк хот халдварын тохиолдол, эндэгсдийн тоогоор 52 мужаас хамгийн их байгаа билээ. Өнөөдрийн байдлаар тус хотод 123 мянга гаруй хүн халдвартай нь тогтоогдож, 4159 хүн амиа алдсан юм. Тэгвэл Нью-Йорк хотод байрлах “Бронкс” амьтны хүрээлэнгийн бараас шинжилгээ авахад шинэ төрлийн коронавирус илэрсэн талаар Үндэсний мал эмнэлгийн шинжилгээний газраас мэдээлжээ. Шинжилгээгээр Африкийн гурван арслан, хоёр Амур бар, болон хоёр Малайн бар халдвартай нь тогтоогдсон, тэдэнд шинж тэмдэг илэрсэн ч бүрэн эдгэрнэ гэж мэдээлсэн байна. Тэднийг амьтны хүрээлэнгийн хамгаалагчаас халдвар авсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Амьтдыг мал эмнэлгийн ажилтнууд бүрэн хяналтдаа авч, хоолны дуршил буурснаас өөр зовуурь байхгүй гэжээ.