Коронавирусын тархац Европ тивд асар хурдацтай тархаж байгаа учир маскны хомсдол үүссэн. Халдварын тохиолдол олон мянгаараа бүртгэгдэж буй улс орнууд ард иргэддээ амны хаалтыг өөрсдөө оёж зүүх зөвлөмж гаргаж эхэлсэн. Харин Кентаки их сургуулийн оюутан Эйшли Лаурэнс сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан амны хаалт байхгүй болохыг анзааран, тэдэнд зориулан маск хийсэн байна.
Сонсголын бэрхшээлтэй хүмүүс дохионы хэл ашиглахдаа ам болон уруулын хөдөлгөөнийг хэрэглэн ойлголцдог тул амны хаалтын урд хэсгийг ам харагдахуйц өнгөгүй материалаар хийжээ.
Тэрээр өөрийн фейсбүүктээ "Цар тахлын улмаас амны хаалт ихээр үйлдвэрлэгдэж байгаа ч сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан маск байхгүй. Тийм болохоор би энэ амын хаалтыг хийсэн. Бид хөл хорионд байхдаа ийм юм хийлээ" гэжээ.