Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавирусын халдвартай нь тогтоогдсон 14 хүний хоёр нь эдгэрч, тусгай сувилалд тусгаарлагдаж байгаа.
АНУ-ын Холбооны засгийн газраас иргэдэд амны хаалт зүүх талаар шинэчилсэн зөвлөж гаргахаар болсон. Япон улс иргэдийг амны хаалт зүүхийг зөвлөж байна. Ерөнхий сайд Абэ бүх өрхөд тус бүр хоёр ширхэг угааж хэрэглэдэг амны хаалтыг шуудангийн хаягаар илгээхээ мэдэгдсэн юм. Энэ мэдэгдлийг хийхдээ Ерөнхий сайд Абэ өөрөө угааж хэрэглэдэг амны хаалт зүүсэн байв. Халдвартай хүн ярих, ханиах, найтаахад шүлсний бичил дусал халдварыг дамжуулж байгаа аж. Мөн Португаль улсад тогтоосон онц байдлыг дахин 14 хоногоор сунгаж буйгаа Ерөнхий сайд нь мэдэгдлээ.