Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “И Эс Эм” олон улсын дунд сургуулийн багш, ажилчид 16 сая төгрөгийг, “Гүнд инвестмент” ХХК-ийн ажилчид нэг өдрийн цалин болох 10 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “НБИК” ХХК-ын зүгээс 5 сая төгрөг, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-аас 5 сая төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Болдсүрэн 100 000 төгрөгийг гардуулан өгч, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ.
Мөн иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байгаа алба хаагчдад өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлж, “Есөн Од Фүүдс” ХХК болон “Нандин гэрийн боорцог” цехийн хамт олон хандивын аянд нэгдлээ.
“Есөн Од Фүүдс” ХХК-аас 4,5 сая төгрөгийн үнэ бүхий “Алтанговь” брендийн бүтээгдэхүүнийг, “Нандин гэрийн боорцог” цехийн хамт олноос 20 кг боорцгийг тус тус Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Эх сурвалж: nema.gov.mn