Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НДШ-ийг тэглэхтэй холбоотой гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн билээ.Түүний хийсэн мэдээллээс онцолбол:
Хичээл, сургууль амарснаар боловсролын салбарт мөнгө хэмнэгдэж байгаа, тйим учраас тэр мөнгөнөөс хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн дээр сар бүр 10 мянган төгрөг нэмж, 30 мянган төгрөг олгоно.
Засгийн газар дөрөвдүгээр сарын 01-нээс эхлээд зургаас сарын хугацаанд аж ахуйн нэгжүүдийн НДШ, иргэдийн цалингаас ОАТ авахгүй хэдий ч гурван чиглэлийн албан байгууллага, компанийн, албан хаагчдад хамаарахгүй.
-Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид орохгүй. Учир нь тэдний орлого буураагүй.
-Төрийн өмчит ААН-үүд мөн орон нутгийн өмчит ААН-үүд дээрх хөнгөлөлт байхгүй.
-Тендэр зарлагддаг, одоо ажлаа хийж байгаа компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа учраас ажиллагсдыг нь НДШ-ээс чөлөөлөхгүй.
Нийт 526 мянган аж ахуйн нэгжийн ажилчтан НДШ-ээс чөлөөлөгдөнө. Мөн ажил нь зогссон байгаа ААН-ийн ажилтанд ирэх долдугаар сарын 1-н хүртэл сар бүр 200 мянган төгрөг олгоно.