Манай улс шинэ төрлийн короанвирус тархсан улс орноос иргэдээ авчирч байгаа. Өмнөх зохицуулалтаар нэг өрөөнд 2-3 хүнийг тусгаарлаж байсан бол халдварын нууц үе, илрэх хугацаа удааширсантай холбогдуулан нэг өрөөнд нэг иргэнийг байлгахаар ажиллаж байгаа юм. Гэвч боломж хомс байгаа талаар УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ. Тэрээр “ Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг тус тусад нь нэг өрөөнд байлгах тал дээр онцгойлон ажиллаж байна. Гэсэн хэдий ч бололцоо хомс тул хүндрэлтэй. Бид нийслэлд байрлах томоохон зочид буудлын эзэдтэй уулзаж, ярилцсан ч үнэ мөнгөн дээрээ тохирч чадаагүй. Эдийн засаг хүндрэлтэй байгаа тул аль аль талдаа асуудалтай байна. Иймээс тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэд орчиноо гололгүй, нөхцөл байдлыг ойлгохыг хүсье” гэлээ.