Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдол 14 боллоо. Халдвартай нь тогтоогдсон хоёр хүн Туркын ЭСЯ-ны ажилтны гэр бүлийн хүмүүс бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд БНСУ-ын иргэнээ авах үүргийн онгоцоор ирсэн аж. Тэднийг манай улсад ирсэн даруйд тусгаарлажээ. Мөн нэгдүгээр зэргийн хавьтал болох 10 хүнийг тусгаарлаж, ажиглалтад авсан байна.
Covid-19 илэрсэн Турк улсын хоёр иргэнийг гурван хоног тусгаарлаж, өчигдөр шинжилгээ авчээ. Тэдэнд одоогоор ямар нэг шинж тэмдэг, зовуурь илрээгүй байна. Манай улсад хоёр тохиолдол нэмж бүртгэгдсэнээр коронавирусын батлагдсан тохиолдол 14 боллоо.