Манай Өрөг.мн сайтын сэтгүүлч У.Уранцэцэг “Г.Загдаа эмзэг бүлгийн иргэдийн 600 саяыг завшжээ” гарчиг бүхий нийтлэлийг энэ оны хоёрдугаар сарын 12-нд бичиж нийтэлсэн юм. /Нийтлэлийг бүрэн эхээр нь унших https://www.urug.mn/news/1048/
Уг нийтлэлдээ “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа эмзэг бүлгийн иргэдэд олгосон мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх асуудлыг хөндсөн” байдаг. Нийтлэлийн мөрөөр иргэн Г.Загдаа гомдол гаргаж, ХУД-ийн нэгдүгээр хэлтсээс сэтгүүлч У.Уранцэцэгийг хоёр сая төгрөгөөр торгосон. Ингэхдээ үндэслэлээ тайлбарлахгүйгээр, баримтаар няцааж, тайлбар гаргах эрх олгохгүй торгуулийн хуудас бичсэн юм. Иймд, Өрөг.мн сайтын редакц хууль бус энэ үйлдлийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Манай редакцын нэхэмжлэлтэй, Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагчийг хариуцагчаар татсан шүүх хурал Хан-уул дүүргийн эрүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж ӨРӨГ.МН сайтыг үндэслэлгүйгээр торгосон гэж шүүх үзлээ.