Энэ жил Япон улсын нийслэл Токио хотод зуны 29 дэх удаагийн олимпын наадам зохион байгуулагдах байсан. Харин шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхийн 200 гаруй улс орон, газар нутагт бүртгэгдсэн учир Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон Олон Улсын Олимпын хороо хуралдаж, хойшлуулсан билээ. Тэгвэл ирэх зун болох 29 дэх удаагийн зуны олимпын тов гарсан байна. 2021 оны долдугаар сарын 23-аас наймдугаар сарын 8-н хүртэл явагдахаар болсон талаар ОУОХ-оос мэдээллээ. Мөн Паралимп наймдугаар сарын 24-нээс есдүгээр сарын 5-н хүртэл зохиогдох болсон аж.
Олимпын наадам зохиож эхэлснээс хойш 1916, 1940, 1944 онд дайнаас улбаалан, цуцлагдаж байсан бол энх цагт олимп хойшилсон анхны тохиолдол юм. Гэсэн хэдий ч Токиод болох Олимпын наадмыг Токио-2021 биш Токио-2020 гэх нэршил хэвээр үлдэх юм.