Өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний байдлаар 2310 хүн тусгаарлах байранд байна. Мөн эдгэсэн хоёр хүнийг тусгаарлаж, ажиглалтад авчээ . 24 цагийн дотор Түргэн тусламжийн 1700 дуудлага ирсэн, дийлэнх нь жирэмсэн болон тав хүртэлх насны хүүхдийн дуудлага байжээ. Тусгаарлалтад буй хүмүүс дунд жирэмсэн 43, тав хүртэлх насны-56, даралт ихсэх өвчтэй-110, чихрийн шижин өвчтэй-33, гэмтэж бэртсэн-7 хүн байгаа аж.
"Тусгаарлах байранд буй иргэдээс санал гомдол маш их ирж байна. Хоол амтгүй, нохойн хоол өгдөг, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлах, тусгаарлагдаж буй газраа солихыг хүсэх, эмч рүү талх шидэх, нэг өрөөнд байгаа хүмүүс хоорондоо зодолдсон гэх мэт олон бэрхшээл тулгарч байна. Халдвар гарсан улс орноос иргэдээ татаж буй цөөхөн улсын нэг нь Монгол Улс. Авч ирсэн иргэдээ таван одтой зочид буудалд байлгаж байгаа өөр улс байхгүй. Цар тахлын аюултай энэ үед эмнэлгийн байгууллагын шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг хүсэж байна" хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ.
хөсүт-д 218