Өнөөдөр НИТХ дахь АН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэж олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр хэлэхдээ: "Энэ сарын 27-нд эдийн засгийн идэвхжилт суларч байгаатай холбоотой Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдэлд хүн амын орлогын шимтгэл, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл авахгүй байхаар шийдсэн. Энэ нь эргээд төсвийн орлог их хэмжээгээр тасархад хүргэнэ. Төсвийн 60 хувь зөвхөн хүн амын албан татвараас бүрддэг. Иймээс төсөвт тодотгол хийх хэрэгтэй гэсэн шаардлага хүргүүлж байна.
Мөн 2020 оны төсөвт нийслэлийн аялал жуучлалын төсөв тусгасан хэрэггүй зардлуудыг болих хэрэгтэй. Харин эрүүл мэндийн ажилтнуудаа бодох шаардлагатай байна. Тэдэнд дутагдаж байгаа тоног төхөөрмжүүдийг өгөх хэрэгтэй. Мөн цагдаа болон Мэргэжлийн хяналтын ажилтнуудад урам өгөх хэрэгтэй байна. Дутагдаж байгаа төсвийн зардлаа хэрхэн, яаж нөхөх талаараа ярилцах хэрэгтэй. Энэхүү шаарлагуудыг нэн яаралтай шийдэж өгөхийг хүсэж шаардлага хүргүүлж байгаа юм" гэлээ.