Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
“CBS” агентлагт 30 жил зүтгэсэн сэтгүүлч Мариа Меркадер 54 насандаа, өчигдөр буюу гуравдугаар сарын 29-нд Нью-Йорк хотод нас барсан байна. Тэрээр сүүлийн 20 гаруй жил хорт хавдар болон бусад хүнд өвчтэй тэмцсээр иржээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр түүний бие муудаж, онош нь тогтоогдохгүй байсан байна.
Мөн тэрээр Диана гүнжийн үхэл, Ихэр цамхаг уруу халдсан халдлага зэрэг үйл явдлыг олон нийтэд хүргэж байжээ.
Түүний талаар хамт олон нь дурсахдаа “Мариа бүх хүний найз байсан. Хүн бүрийн хайртай дотнын хүн байхад маш хэцүү байдаг гэхдээ тэр тийм хүн байсан. Тэр үргэлж найрсгаар тэвэрч, бусдад зөвлөгөө өгдөг гайхалтай нэгэн байсан. Түүнийг үүрд санан дурсах болно” гэжээ.