Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл өгч байна. Засгийн газар өнөөдөр хуралдаж, эдийн засгийн хямралын үед ААН-үүдийг дэмжих шийдвэр гаргажээ. Үүнд, ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл ААН-үүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байна.
Энэ хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжихээр дараах арга хэмжээг авахаар боллоо.
1. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байна.
2. Энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй
3. 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ээс орлогын албан татвар авахгүй
4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн хувийн хэвшлийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно
5. Малчдаас ноолуур авахад зориулж, ААН-үүдэд 300 тэрбум төгрөгийн зээл олгоно
6. Хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгоно.
7. Шатахууны үнийг 300-400 төгрөгөөр бууруулах үүрэг өгсөн.