Нэг тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд 598,900 төгрөгийн өртөг шингэжээ
Коронавирусын халдвар дэлхийн бүх улс оронд бүртгэгдэж, 422 мянга гаруй хүн халдвар авч, 19 мянга шахам хүн амиа алдсан билээ. Манай улс гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр 1000 гаруй иргэнээ авчирсан. Харин Манай улсаас БНСУ иргэдээ авахаар тусгай үүргийн онгоцыг хөөргөхөөр болжээ. Тус онгоц ирэх бямба гарагт буюу гуравдугаар сарын 28-нд газардах бөгөөд хоосон ирэх аж.
Ташрамд дурдахад, Өмнөд Солонгос улсад бүртгэгдсэн халдварын тоо 9137-д хүрч, 126 хүн амиа алдсан байна.
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар