Зураг: europa.eu
Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Их тээл гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 12:17 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 30 иргэн, 7 автомашинтайгаар ажиллаж, 21:00 цагт бүрэн унтрааж тус багийн багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ. Түймэрт 15 га талбай шатсан байна. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн Даамайн гүүр гэх газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 36 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж, мөн өдрийн 19:45 цагт цурманд оруулж, 03.24-ний өдрийн 11:07 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.Бямбаа, Ингэт багийн Засаг дарга Г.Баяржаргал нарт хүлээлгэн өгсөн аж. Түймэрт 13 га ойн талбай шатжээ.