Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Канадын нийслэл Оттава хотоос тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо ард иргэддээ хандан мэдээлэл хийлээ. Трюдо “Гэртээ харь, гэртээ бай. Хэрвээ энэ зөвлөгөөг үл ойшоон өөр хүмүүстэй уулзаж, олон хүн цугласан газраар явбал Та зөвхөн өөрийгөө биш хайртай дотнын хүмүүс болон бусдыг аюулд оруулж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй” гэлээ.
Мөн “Ард иргэдэд олон хүн цугласан газраар явах нь ямар эрсдэлтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна” хэмээсэн юм.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Оттава хотод байх өөрийн гэртээ 14 хоногийн тусгаарлалтад байгаа учир нь түүний гэргий Софи Трюдо Covid-19 халдвартай болох нь тогтоогдсон юм. Харин Жастин Трюдогийн шинжилгээнээс коронавирус илрээгүй билээ.