Ногдол ашгийг 2020 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно.
Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгоно.
Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандаж хүсэлтээ гаргаж, өөрийн ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны тавдугаар сарын 1-нээс хойш орно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн 1,072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ.
Өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр үнэт цаасыг шилжүүлэх харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авна.
Ногдол ашигтай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай:
- www.ett.mn вэб сайт
- “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас,
- 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/
- ЕТТ аппликейшн
- 158989 мессеж дугаар