Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавирусын халдвар урд хөршид хурдацтай тархаж, манай улс вирусээс сэргийлэх зорилгоор хилээ хааж, хоёрдугаар сарын 10-наас эхлэн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэлтийг зогсоосон билээ. Харин өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-наас эхлэн нүүрс тээвэрлэж эхэллээ.
Гашуунсухайт боомтоор нэг өдөрт дунджаар 70 машин тээвэрлэлт хийхээр зохицуулсан байна. Тээвэр хийж буй жолооч автомашинаасаа бууж, суух шаардлагагүй. Тээвэрлэлт хийж буй машины чингэлгийг БНХАУ-ын тал хоосон чингэлгээр сольж, ариутгал халдваргүйжүүлэлтийн горимыг сахих юм байна.