Шинэ төрлийн коронавирус нь амьсгалын замын өвчин тул тамхи татдаг хүмүүс тусах магадлал илүү өндөр байна. Учир нь амьсгалын замаар халдварладаг өвчний хам шинжийн судалгаагаар тамхины утаа нь вирусийн халдварыг улам идэвхжүүлдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс коронавирусын халдварыг тамхи татдаг хүмүүс тусах магадлал илүү өндөр байна. Мөн тамхины утаа вирусийн халдварыг уушги уруу орох үйл явцыг түргэсгэдэг, тамхи татсаны дараа гараа нүүрэндээ хүргэх явдал элбэг байдаг тул эрсдэлт бүлэгт орж байгаа юм. Шинэ төрлийн коронавирусын халдвар өндөр тархсан улс орнуудын (Итали, Өмнөд Солонгос, Хятад) хүн амын 19-27% нь тамхи татдаг байна.
Лабораторийн шинжилгээгээр Cоvid-19-тэй болох нь тогтоогдсон, 1099-н тамхи татдаг хүний дунд нас баралтын хувь 12.4 байгаа аж. БНХАУ-ын эрэгтэй хүмүүсийн 48% нь тамхи татдаг, шинэ төрлийн коронавирусын халдвараар амиа алдаж байгаа хүний дийлэнх нь эрэгтэй хүмүүс байгаа юм.
Иймээс тамхи татдаг хүн коронавирусын эрсдэлт бүлэгт орж байгаа юм.
Эх сурвалж: http://blogs.bmj.com/