Дэлхий дахинд Covid-19 буюу шинэ коронавирус гэх халдвар дэгдсэнээс үүдэж, хөл хорио тогтоож, улмаар эдийн засаг хүндэрчхээд байна.
Олон улсад бодлого боловсруулж, эдийн засгаа коронавирусээс хамгаалах ажлууд хийсээр байгаа юм.
Тухайлбал
1. Тээвэр, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын компаниудын татвар төлөлтийг царцаах
2. Жижиг дунд бизнесүүдийн цалингийн зардлыг улс гаргах
3. Орлого 25% буурсан компаниудыг татвараас чөлөөлөх
4. Түрээсийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд татварын хөнгөлөлт үзүүлэх
5. Хувийн үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэгч нарт түрээс царцаах мөнгөн тэтгэмж гээд хөвөрнө.
Харин Монгол улсад хэрэглээний зээлийн төлбөрийн хугацааг сунгасан, бодлогын хүү бууруулж, банкнуудад тавих шаардлагуудыг сулруулсан зэрэг хэд хэдэн ажил хийсэн ч сангийн сайд буюу засгийн газрын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР ТӨСӨВ ТОДОТГОХГҮЙ гэсээр байгаа юм. Хэрвээ яаралтай төсвөө тодотгож, тансаг зардлуудаа танаж, тэвчиж болох зардлуудаа хасахгүй бол, бодлогоор ажлын байр хадгалах ажлаа хийхгүй бол 250-260 мянга орчим хүн ажилгүйдлийн эгнээ рүү шилжиж ядуурлын хувь хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна.
Энэ нь хий хоосон санаанаасаа зохиосон тоо биш бөгөөд илүү дэлгэрэнгүйг энэ холбоосоор орж уншина уу.
Тодотгож болох төсөв
Энэ бол МҮХАҮТ-аас гаргасан тэвчиж болох зардлын жагсаалт юм. Энэ хүснэгтээс харахад төсөвт тодотгол хийвэл багадаа 516 тэрбум төгрөгийг тэвчиж болохоор байна. Жишээ нь аймаг, сум бүрд соёлын төв буюу клуб байхад яг одоо ахиад шинээр барих шаардлага бий юу?
УИХ завсарлачихсан байгаа энэ үед ЗАСГИЙН ГАЗАР буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачлагатай ажиллаж байж гэмээнэ УИХ-аар төсвийн тодотгол хийлгүүлж болох юм. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдийн засгаа бус онгоцоор иргэдээ зөөсөн бичлэг, нэг ч иргэнээ үлдээхгүй авч ир гэсэн уран үгс дээрээ уянгын ая дэвсүүлж алга ташуулж сууна. Цаана нь буй том аюулаа харахгүй байна уу? Харсан ч хараагүй царайлж сууна уу.