Холливудын Ази гаралтай жүжигчдийн нэг “Хавай 5-0”, “Тамын хүү” киноны гол дүрийн жүжигчин шинэ төрлийн коронавирусын халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон байна. Тэрээр Нью Йорк хотод олон ангит киноны зураг авалттай байхад коронавирусын улмаас цуцлагдан, Хавай хотод байрлах өөрийн гэр рүүгээ иржээ. Нислэг газардах үед түүний хоолой өвдөж, бие нь нэг л биш байгааг анзаарсан байна. Гэртээ иртэл түүний бие халуурч, гэр бүлийнхээ эмчид үзүүлэхэд түүнийг шинжилгээ өгөхийг зөвлөжээ. Тэрээр энэ талаараа өөрийн Инстгарам хуудсанд бичлэг хийн байршуулжээ. Уг бичлэгт “ Зарим залуучууд ямар ч шинж тэмдэггүй хэрнээ коронавирусыг тээж байгаагаа мэдэхгүй байгаа. Мөн тэд залуу хүмүүст ямар ч эрсдэл байхгүй хэмээн тоохгүй явж байна. Энэ вирусийн халдварыг авсан ч тоохгүй байвал чи өөрийн хайртай дотнын хүнээ эрсдэлд оруулж буй хэрэг. Ази хүмүүсийг гадуурхахаа болих хэрэгтэй. Би ГУЙЖ БАЙНА. Би Ази хүн. Би коронавирустай. Гэхдээ би үүнийг Хятадаас биш АНУ-аас авсан. Нью-Йорк хотоос. Зарим улс төрчид энэ вирусийг хаанаас гарснаар нь тодорхойлж ярьж байгаа. Хэрэв тийм бол би үүнийг Нью-Йорк хотын вирус гэвэл би тэнэг хүн болох байх” гэсэн 10 минутын бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацлаа.