2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа сэжиг бүхий тээврийн хэрэгсэл байсныг шалгахад дөрвөн этгээд бусдын орон байрнаас хулгай хийсэн эд зүйлсээ ачиж авч явсаныг илрүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг шалгахад үнэт зүйлс болон ахуйн бараа хэрэгсэл байсан. Эд зүйлс болон гэмт этгээдүүдийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн тасагт хүлээлгээ өгч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Урьд өмнө нь нэг удаа тэнсэн харгалзах ял эдэлж байсан. Тэгээд л ажил олдохгүй. Мөнгө төгрөг олдохгүй болохоор үүнээс өөр арга зам байхгүй. Тэгээд л хулгайн хэрэг хийдэг болсон. Бодож байсан. Ганц хоёр удаа ажилд орох санал өгөөд авахгүй болохоор нь үүнээс өөр арга замгүй болсон. Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан болохоор авахгүй байсан. Орон байрнаас ихэвчлэн зарагдах боломжтой зүйлүүдийг л хулгайлдаг. Мөнгөн аяга зурагт зэргийг хулгайлж ченжүүдэд аваачиж зардаг. Эсвэл зах дээр аваачиж зардаг. Ганцаараа явах үедээ ганцаараа явна. Бүлгээрээ явах үе ч байна. Бүлгээрээ явахдаа нэг нь гадна машинтай хүлээгээд бусад нь ороод хулгай хийдэг. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй.