Өмнөговь аймгийн Гурвантэс сумынхан өвлийн хүлэмжиндээ нарийн ногоо тарьж байна. Найман төрлийн ногоо тарьж байгаа тэд жилийн дөрвөн улиралд шинэ ногоогоор тасардаггүй. Хөдөөгийн иргэд хөдөлмөрлөвөл энэ мэт боломж их байгааг ийнхүү ярилаа.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хөдөө аж ахуйн тасгийн дарга Б.Балмаа:
“Өсөх Зоос” компаниас 2019 онд Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрчдийн жилийн хүрээнд хийгдэх ажлыг дэмжин өвлийн хүлэмжийг анх удаагаа манай суманд байгуулж өгсөн. Энэхүү хүлэмжийг хоёр залуу гэр бүлийн хүнээр хариуцуулж ажиллуулж байгаа. Энэ хугацаанд 200 гаруй кг ургац хурааж авсан. Хурааж авсан ургацынхаа дээжийг нутгийнхаа ард иргэдэд танилцуулж, цаашдаа өвлийн хүлэмжийг барихын ач тус, хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Багтаамж нь 600м2. Өнгөрсөн онд найман төрлийн ногоо тарьсан. Эдгээрт Огурцы, помидор, броккли байцаа, навчит байцаа, манжин лууван, хаш багтаж байна. Ер нь, манай сум 1973 онд сумаас 30 километрын зайтай усжуулалтын системтэй тариалангийн талбайтай болсон. Түүнийгээ ашиглаад, өвөлдөө ч эко бүтээгдэхүүнээ хэрэглэж байна. Сумын хэмжээнд зуны 15 хүлэмж байдаг. Зуны хүлэмжийн ногоогоо намар 11 сар хүртэл хүнсэндээ хэрэглэдэг.