Тархины хавдар өвчнөө эмчлүүлэхийн тулд шүд зуун ажилласаар яваа энэ залууг Гарьдаа гэдэг.
Дөнгөж 35-хан настай тэр хоёр хүүхдээ, амьдралаа авч явахын зэрэгцээ БНСУ-д эмчлүүлэх 250 сая төгрөгөө олох хүндхэн сорилттой нүүр тулсан нэгэн.
“Би зүгээрээ ээ, чи л боловсролоо дээшлүүлж байвал бидэнд хэрэгтэй" гээд эхнэрээ гадаадад сурахыг нь дэмжээд явуулсан холыг харсан эр. Өвчний өмнө өвдөг сөхрөлгүй эдгэчихээд, хоёр үрээ сайн хүн болгож, мэддэг бүхнээ зааж өгөх, эхнэрээ сургуулиа төгсөөд ирэхэд нь эрүүл саруул болчихоод инээлдэж суух мөрөөдөл түүнд, түүний гэр бүлийнхэнд бий.
Тэр Seiko брэндийн цаг засварын төвийн Монгол дахь цор ганц засварчин.
Түүнд туслах аян эхэлснээс хойш өчигдрийн байдлаар халуун сэтгэлт Монголчуудын хандив 60 сая төгрөг болоод байна. Та бүхэн түүний эмчилгээний зардалд мөнгө нэмэрлэж, гараа сунгахыг хичээнгүйлэн хүсье.
Хандивын данс Б.Ган-Эрдэнэ / Гарьдаа/
Хаан банк: 5700535376
Голомт банк: 2905124942