НБА-ийн хоёр удаагийн аварга, шигшээ тоглолтын хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч, улирлын үнэ цэнэтэй тоглогч, онооны аварга 10 удаагийн бүх одод, 2012, 2019 оны бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч Брүүклин Нетс багийн тоглогч Кевин Дурант Covid-19-ийн шинжилгээ өгч хариу нь эерэг гарсан байна. Тэрээр энэ улирал тоглохгүй ч, хасагдах шатны тоглолт наймдугаар сард явагдвал эргэн ирэх боломж байсан. Харин харамсалтай нь Брүүклин Нетс багийн дөрвөн тоглогчийн шинжилгээнээс шинэ төрлийн коронавирус илэрлээ.
Ташрамд дурдахад, Брүүклин Нетс багтай хамгийн сүүлд тоглосон баг бол Лос Анжейлес Лейкерс юм. Брүүклин Нетс багийн дөрвөн тоглогч халдвартай нь нотлогдсоны дараа Лейкерсийн удирдлагууд тамирчидтай холбогдож шинжилгээ авахаар болсон байна.