ЭМЯ-аас хийж буй 11.00 цагийн мэдээлэлд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 10-нд хариу нь эерэг гарсан Франц иргэний нэгдүгээр хавьтал болох 88 хүний давтан шинжилгээний хариу гарсан. Шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ сарын 15-нд газардсан Сөүл-Улаанбаатар, 16-нд газардсан Берлин –Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцонд ирсэн 50,60, 37 настай, гурван хүнээс халдвар илэрсэн. Тэдний нэгдүгээр зэргийн хавьтал болох 111 хүнийг тандалт, судалгаанд авсан байгаа. Эхний 61 хүний шинжилгээнээс вирус илрээгүй.
Нэг цагийн өмнө ард иргэдэд мэдээ дамжуулахын тулд байн байн залгаж, ажилд хүндрэл учруулдгаа болих хэрэгтэй. Хэрвээ Эрүүл мэндийн яамтай хамтарч ажилламаар байвал нэг сувгаар мэдээ ав. Эмнэлгийн байгууллага хоорондоо нягт хамтын ажиллагаатай байх хэрэгтэй. Гэтэл утсанд ямар ч зав чөлөө өгөлгүй залгадаг. Энэ үйлдэл үнэхээр хүндрэлтэй байна. Өөр чухал хэргээр, ажлын шугамаар яаралтай дуудлага хийх хэрэгтэй байхад утас амраахгүй залгаж байна. Үүнийгээ болих хэрэгтэй” хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.