Дэлхийн 117 улсад бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирус манай улсад гаднын улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ковид-19 вирусын тархалтыг цар тахлын хэмжээнд хүрснийг албан ёсоор зарлалаа. Өмнө нь ДЭМБ “өвчний тархалт цар тахалтай ойртож очихоор байна. Гэхдээ бид цар тахал гэж зарлаж айдас төрүүлэх шаардлага одоогоор алга байна. Бүгд тайван байж, аюулт өвчнийг даван туулах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан юм.
АНУ 24 муждаа онц байдал зарласан. Нэг сарын хугацаанд европ руу зорчих, европоос ирэх бүх зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн Германий Лофтханса нислэгийн компани гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 24-н хүртэл бүх нислэгээ цуцлаж байгаагаа мэдэгдлээ.
Бээжийн хотын захиргаа олон улсаас ирж буй зорчигчдыг шалгах шалгалтаа өндөржүүлэх чиглэл өгчээ. Учир нь өнгөрсөн долоон хоног БНХАУ-д гадны улсаас зургаан тохиолдол бүртгэгджээ.