Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Итали улс Европ дахь коронавирусын голомт болоод буй өчигдөр буюу гуравдугаар сарын 11-нд 2313 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвартай иргэний тоо 12 462 боллоо. Энэ нь коронавирусын тохиолдол нэг өдөрт хамгийн их бүртгэгдсэн тоо болж байгаа юм.
Мөн Италийн Сериа А лигийн Ювентус багийн тоглогч Даниеле Ругани коронавирусын халдвартай болох нь нотлогдож, багийн удирдлагаас албан ёсоор зарлалаа.
Ювентус клуб одоогоор хуулийн дагуу бүхий л тусгаарлах арга хэмжээ авсан бөгөөд түүнтэй ойр байсан нэгдүгээр зэргийн хавьталтай хүмүүсийг хайж байгаа аж.
Ташрамд дурдахад, Итали улсад коронавирусын тархац хурдацтай тархаж байгаа учир мэргэжлийн хөлбөмбөгийн лиг болох Сериа А -ийн бүх тоглолт цуцлагдсан билээ.