Олон улсын сэтгүүлчдийн сүлжээнээс коронавирусийн тухай мэдээлэхдээ редакциуд дараах зарчмыг баримтлахыг зөвлөлөө.
1. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээ, сурвалжилга, нийтлэл цацахдаа “үхлийн вирус”, “хүн төрөлхтнийг айдаст автуулсан тахал” зэрэг үгсийг хэрэглэхгүй байх. Нөхцөл байдал дордох тусам редакциуд бичиж буй үг, гарчгаа сайтар тунгаах шаардлагатай.
2. Уншигч болон үзэгчдэд ямар нэг байдлаар сэргийлэх арга хэмжээ авахыг уриалсан ч тайвшрахыг зөвлөж болохгүй.
3. Хүмүүс “юу хийх хэрэгтэй вэ” гэдгээ л мэдэхийг хүсэж байгаа. Хэрэв танай редакц энэ талаар 100 удаа мэдээлсэн бол сайн байна. Үргэлжлүүлээд л бай.
4. Баримт, тоон мэдээллээ бич, эх сурвалж болон бичсэн сэтгүүлч нь өөрийн нэрээ ил байлгах хэрэгтэй.
5. Олон нийт бухимдал, айдастай байгаа энэ үед редакциуд “гал дээр тос нэмэх шаардлагагүй”.
6. Хүний эрхийг дээдэлж, ялгаварлан гадуурхаж мэдээлэхээс болгоомжил.
7. Анализ хийх гэж бүү яар. Учир нь эрт байна. Харин мэдээл, сурвалжил.
8. Хүмүүсийг айдаст автуулж, сэтгэл хөдлөл дээр нь "тоглох" хэрэггүй.