Гуравдугаар сарын 02-ны өдөр "Аэрофлот"- нисэх компанийн онгоцоор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэн халдвартай нь тогтоогджээ. Онгоц, зочид буудал, галт тэрэг гэх мэт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож байгаа аж. Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн даваа гарагийн 07.00 цаг хүртэл хаалаа. Одоо замд явж байгааг хот руу оруулах юм. Онцгой комисс яаралтай хуралдаж, холбогдох байгууллага шаардлагатай бүх арга хэмжээг авч байна.
Иргэд та бүхэн гараа сайтар угааж, олон нийтийн газар маск зүүж, чухал шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөе.
Коронавирусын халдвартай болох нь тогтоогдсон иргэн Монголд ирснийхээ дараа Улаанбаатарт 40 гаруй хүнтэй, хөдөө яваад 80-аад хүнтэй уулзсан байна. Гуравдугаар сарын 2-нд ирээд 7-нд халуурах шинж тэмдэг илэрч тусгаарлагдсан аж.