Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж олон нийт цугларах арга хэмжээ, цахим тоглоом, амралт, баар цэнгээний газрыг гуравдугаар сарын 31-нийг хүртэл хязгаарласан.
Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга бөгөөд Л.Эрдэнэчулуун захирамжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. “ Нийслэлд буй 945 баар, 321 сүм болон бусад аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн. Иргэд аж ахуй нэгж захирамжийг сайн биелүүлж ажиллаж байгаа. Харин зөрчиж ажилласан таван аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Зарим баар цэнгээний газрын нэг хаалганд лац тавихад нөгөө хаалгаар үйлчилгээ үзүүлсэн байсан тул тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Мөн захирамж зөрчсөн 70 гаруй цахим тоглоомын газрын тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.