Йордан улсад “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрх олгох боксын Ази, номхон далайн орнуудын тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас нийт 13 (эрэгтэй найм, эмэгтэй тав) тамирчин өрсөлдөж байна. Тус тэмцээнд Монголын ширэн бээлийтнүүд хэрхэн амжилттай явааг хүргэе. Тэмцээний эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Энхмандах, 69 кг-ын жинд Б.Мишээлт, 75 кг-д О.Бямба-Эрдэнэ, 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдээс 57 кг-д Т.Болортуул нар ялсан байна. Өнөөдөр Б.Мишээлт хоёр дахь тулаанаа хийх бөгөөд эрэгтэйчүүдийн -91 кг-д С.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 69 кг-д У.Шинэцэцэг, 75 кг-д М.Мягмаржаргал нар эхний тулаанаа хийнэ. Энэ тэмцээнээр хөнгөн жинд эхний зургаа, дунд жинд эхний тав, хүнд жинд эхний дөрвөн байрт орсон боксчинд олимпын эрх олгох юм байна.