Бизнес өрөг нэвтрүүлэгт зочноор орсон АНУ-ын Чикаго хотод өөрийн “Rainbow Dental” шүдний эмнэлгийг ажиллуулдаг шүдний эмч Солонго ярихдаа:
Би Пенсильваны их сургуульд хоёр жил шүдний эмчээр сурахдаа банкны зээл авч сурч байсан . Манай сургуулийн нэг жилийн төлбөр 52 мянган доллар байсан. Хоёр жил сураад төгсөөд гарахад 130 мянган долларын өртэй төгсөж байсан.
Би 2004 оноос хойш өөрийн шүдний эмнэлгээ ажиллуулж байгаа ч одоог хүртэл сургалтын зээлээ төлж л байна. Одоо 20 мянган доллар үлдсэн байгаа.
Би Пенсильваны их сургуульд орохын тулд 16 удаа TOEFL –ийн шалгалт өгч байсан.
УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Б.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна.
Сургалтын төрийн сан байгуулагдсан 1993 оноос хойш 30 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн зээл, 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл, 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан байна.