Өнөө өглөө Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр вирусийн тархалттай улсаас 15 хүн иржээ. Эл иргэдийн хоёрт нь вирусийн шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-д яаралтай тусгаарласан байна.
"БНХАУ-д нас баралт болон шинэ тохиолдол өдөр ирэх тусам багассаар байна.
Шинэ коронавирурсын халдвар дэлхийн 85 улсад бүртгэгдсэн ч Азийн нэг, Европ, Ойрх Дорнодын гурван оронд тархалт ихтэй байгаа.
Өвчлөлийн ерөнхий байдлыг харвал олон улсад тархаж байгаа ч хязгаарлах боломжтой байгааг ДЭМБ-ын Ерөнхий захирал тэмдэглэн хэлсэн. Тухайлбал, Өмнөд Солонгос улсын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд нааштай хандлага харагдаж байгаа. Тус улсад гарч байгаа шинэ тохиолдлын тоо буурч байгаа бөгөөд шинэ голомт үүсээгүй.
ДЭМБ-ын Ерөнхий захирал "Олон улсад бүртгэгдсэн ч вирусийн тархалтыг хянах боломжтой" хэмээсэн. БНСУ-ын вирусийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр дүнд хүрч, халдварын шинэ голомт гараагүй байна.
Мөн одоог хүртэл Covid-19 буюу шинэкоронавирусын халдвар илрээгүй байгаад Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица хэллээ