Яг одоо хурандаа Х.Ариунболдыг үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эргүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Энэ сарын 4-ний өдөр ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг авлигал авсан байж болзошгүй хэргээр АТГ-аас саатуулсан. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан гэх хэрэгт үндэслэн ШШГЕГ-ын харъяа урьчилан хорих 461-р ангид цагдан хорьсон билээ.
Түүнийг ял эдэлж буй хоригдлуудад эрүүл мэндийн бичиг гаргаж өгөх, эмнэлэгт хэвтүүлэх хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр тусламж, дэмжлэг үзүүлэх замаар мөнгө авдаг байсан тул ийнхүү гүйцэтгэх ажиллагаа явуулж баримтжуулжээ.