Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Марокко улсын Рабат хотод маргааш эхлэх байсан жүдо бөхийн гранпри тэмцээн шинэ төрлийн /COVID 19/коронавирусийн улмаас цуцлагдлаа.
Мароккогийн Эрүүл мэндийн яамнаас тус улсад коронавирусийн анхны тохиолдол илэрснийг даваа гарагт мэдэгдсэн юм.
Ийнхүү жүдо бөхийн олон улсын гурав дахь тэмцээн цуцлагдаж байгаа нь энэ болов. Өмнө нь Швейцарийн Винтертурт жүдо бөхийн Европийн цомын тэмцээн, Португалийн Коймбра хотод жүдо бөхийн залуучуудын цомын тэмцээнийг цуцлаад байгаа билээ.