Коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор манай улсын хууль хүчний байгууллага цаг алдалгүй арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ. Гадаадаас ирсэн болон сэжигтэй тохиолдол бүрийг шалгаж, шаардлагатай хүмүүсийг тусгаарлаж байгаа. Харин тусгаарлагдсан иргэд орчин нөхцөлөө голох, эмч, эмнэлгийн байгууллагын шаардлагыг эсэргүүцэх асуудал цөөнгүй гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан
Өчигдөр Бага Баянд тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат Б гэх сувилагч эмэгтэй хамт хөл хорионд буй хүмүүсээ турхирч, "эндээс гарцгаая" хэмээн жагсаал хийхийг оролдсон байна.
Мөн цэргийн төв эмнэлэгт хөл хорионд байгаа иргэн тээшиндээ авчирсан архи согтууруулах ундааны зүйлээ хэрэглэж, бусдад өгч, асуудал үүсгэжээ